send link to app

iKon.MN


4.2 ( 8512 ratings )
Dienstprogramme Nachrichten
Entwickler iKon.MN
Frei

www.ikon.mn сайт iPad дээр Монгол хэлээрээ бүрэн бичих боломжийг танилцуулж байна. Бататган давтан хэлье Ө, Ү үсэг асуудал биш болж "Хазсан Алим" -ыг царайчлах хэрэггүй болсон шүү :)


ИДЭВХЖҮҮЛЭХ ЗААВАР:
1. Settings > General > Keyboard > Keyboards
2. Add New Keyboard > iKon.MN


ҮНДСЭН БОЛОМЖУУД:
• Бичих үгийг урьдчилан санал болгох системтэй. Текст бичих хурдыг багадаа 30% нэмэгдүүлнэ
• Түгээмэл ашиглагддаг тэмдэгтүүдийн байрлалыг оновчтой зохион байгуулсан
• Урьдчилан зохиосон өгүүлбэрүүдийг богино түлхүүр товчлол ашиглан оруулах боломжтой
• Үндсэн UX (user experience)-ийг өөрчлөлгүй хадгалсан тул хэрэглэгчийн дадал зуршилд нөлөөлөхгүй
• Тексттэй ажилладаг бүх төрлийн хэрэглээнд нийцнэ

АСУУЛТ & ХАРИУЛТ

Шинэ ҮС олон алдаатай байгаагаас бусад бүх гуравдагч хөгжүүлэгчдийн гар дээр илэрч байгаа нийтлэг алдаануудыг хэрхэн засах талаарх зөвлөмж. Удахгүй засагдана гэж бодож байна. Тэр болтол доорх аргаар засна уу.

Гар суулгасны дараа бичих гэхэд гар харагдахгүй болох үзэгдлийг яаж засах вэ?

• Settings > General > Accessibility > Guided Access > On байгааг Off болгоно.
• Settings рүүгээ орж iKon.mn гараа устгаад дахин нэмнэ.
• Сүүлд текст бичиж байсан аппликэшнээ хаагаад дахин нээнэ. Үүний дараа асуудалгүй ажиллах болно.


Бичиж болохгүй гацах үед яах вэ?

• Сүүлд текст бичиж байсан аппликэшнээ хаагаад дахин нээнэ.